Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

1-24 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭДИЙН ДУНД НИЙТИЙН СОНСГОЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-09-20

         Өнөөдөр /2022.09.20/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос “Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сангийн журмын төсөл”-д дүүргийн иргэдээс санал авах зорилгоор  нийтийн сонсгол, хэлэлцүүлгийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1-24 дүгээр хорооны иргэдийн дунд зохион байгууллаа.

           Хэлэлцүүлэгт Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, "Файрфакс" хууль зүйн товчооны хуульч Ц.Амарсанаа нар оролцож, иргэдэд журмын төслийн талаар танилцуулсан юм.

           Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих орон нутгийн сангийн журмын төслийн санал, асуулга үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

Санал өгөх линк:

https://chingelteicouncil.mn/post/sanal-asuulga

http://chingeltei.ub.khural.mn/n/218536

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%