Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

1-19 ДҮГЭЭР ХОРООНЫ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЙН ДУРЫН ИРГЭДИЙН ЗӨВЛӨЛ, ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-09-22

        Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ-ийн Ажлын албанаас   1-19 дүгээр хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Сайн дурын иргэдийн зөвлөл, гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Сайн дурын иргэдийн зөвлөл, гишүүдийн ажлыг эрчимжүүлэх, өдөр тутмын ажлаа цахим хаягт оруулан иргэдэд сурталчлах болон цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Тус уулзалтад дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, Цагдаагийн газрын Гэр бүл, хүүхэд, урьдчилан сэргийлэх чиглэлийн Ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч Ж.Баярбат, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Цагдаагийн хошууч Г.Ганзул нар нь Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хамтын ажиллагаагаа сайжруулах, мэдээ мэдээлэл өгч ажиллалаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%