Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2022-09-25

Сүхбаатар, Алтанбулаг сумын айл өрх, төсөвт газар, аж ахуйн нэгжийг дулаанаар ханган ажиллах ШИНЭ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ барих;
 
Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн дагуу “Жишиг сум” төслийн хүрээнд чөлөөт бүс рүү дэд бүтэц татах, цахилгаан, дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, бохир, цэвэр усны шугам сүлжээг ашиглалтад оруулах, хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэх;
 
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэх;
 
Газар тариалан, хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлж ирэх оны төсөвт 285 тэрбум төгрөгийг тусгах;

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%