Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ШААРДЛАГАТАЙ БАЙСАН АЛСЫН ДУУДЛАГЫН ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

2022-09-26

Аймгийн хэмжээнд 2020 онд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Алтанбулаг, Баян-Өнжүүл, Лүн, Бүрэн, Өндөрширээт, Сүмбэр сумдад түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлэснээр 27 сумын ЭМТ-ийн автомашины парк шинэчлэлтийн ажлыг бүрэн хийж дуусгасан билээ.
Өнөөдөр УИХ-ын Ж.Батжаргал аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан алсын дуудлагын иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө. Уг автомашин (Toyota Land cruiser 78) нь туулах чадвар, хурд хүч сайтай, дотроо зүрхний дефибриллятор, хяналтын монитор, соруулгын аппарат (отсос), хүчилтөрөгчийн баллон, тариурын болон дуслын шахуурга зэрэг нэн чухал эмнэлгийн хэрэгслүүдээр бүрэн тоноглогдсноороо хөдөө иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломжтой юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%