Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨМӨР ЗАМ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ"-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2022-09-19

Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр ЦЕГ-ын Тээврийн Цагдаагийн албаны төмөр зам дахь Цагдаагийн газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Нарантуяа, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батнасан, гишүүн аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Батжаргал, Хилийн 0101 дүгээр ангийн захирагч хурандаа О.Батгэрэл, ГБХЗХГ-ийн дарга П.Оюун, Төмөр зам дахь Цагдаагийн газар болон ГХУС дэд зөвлөлөөс УБТЗ-ын Сүхбаатар зангилааны дарга бөгөөд ГХУС дэд зөвлөлийн дарга Л.Довчинбазар, УБ төмөр зам дахь Цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга цагдаагийн д/х Б.Гүнчин-Иш, мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн х/ч С.Амартайван, УБТЗ-ын СБ зангилааны цагдаагийн хэсгийн дарга цагдаагийн х/ч Б.Оюунбадрах, УБТЗ-ын хууль зүйн албаны хуулийн зөвлөх А.Цэнгэлзаяа нар оролцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%