Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА. /2022.09.28/

2022-09-28

         Өнөөдөр /2022.09.28/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдлаа.

          Тус хуралдаанаар ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцоо, эрх зүй, мэдээлэл харилцааны хэлтсийн иргэдийн оролцоог хангах чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээтэй танилцаж холбогдох санал, дүгнэлтийг гаргалаа.

Хуралдаанд:

Ёс зүй, өргөдлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэрбат,

Ёс зүй, өргөдлийн хорооны гишүүд:

Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Ж.Булганцэцэг, Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч З.Бямбажав, Н.Оюунгэрэл, Ч.Ариунчимэг нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%