Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА. /2022.09.29/

2022-09-29

          2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн зарцуулалтын хяналтын хороо харьяалагдах асуудлын хүрээнд хэлбэрээр хуралдлаа.

          Тус хуралдаанаар:

  1. Дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр хийгдэх ажлын явц, гүйцэтгэл,
  2. Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт 2021 онд хийгдсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүн, 2022 он, 2021-2022 он дамжин хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний явц, хэрэгжилт,
  3. Мөн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”, “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨТҮГ, “Нийтлэг үйлчилгээний газар” ОНӨТҮГ, “Хоймор хайрхан амралт” ОНӨТҮГ болон “Хайрхан хөгжлийн төв” ОНӨТҮГ-уудын үйл ажиллагаатай танилцаж холбогдох санал, дүгнэлтийг гаргалаа.

         Хуралдаанд:

Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Баярсайхан

Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэрбат, Т.Найдан, Ж.Сугарсүрэн, С.Энхтайван,

Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Ц.Содхүү, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж,  “Хоймор хайрхан амралт” ОНӨТҮГ-ын дарга Ц.Эрдэнэбадрах нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%