Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХУЖИРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2022-09-29

Хужирт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дараах 6 асуудлын дагуу хуралдлаа. Үүнд:

  1. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, биелэлт
  2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08/03/01 тоот “Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай” тогтоолын хэрэгжилт.
  3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 08/05/01 тоот “Хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох тухай” тогтоолын хэрэгжилт.
  4. Ногоон байгуулламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтод жилийн хэрэгжилт, үр дүнгийн тухай.
  5. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
  6. Сумын 2023 оны газрын төлөвлөгөө батлах тухай

Хуралдаанд нийт 16 иргэдийн Хурлын Төлөөлөгч оролцож, хуралдааны ирц 59 хувь.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%