Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Нийгмийн бодлого, хууль эрх зүй, хүнс, худалдаа үйлчилгээ хариуцсан ажлын хороо ЕБСургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

2022-09-22

ИТХ-ын Нийгмийн бодлого, хууль эрх зүй, хүнс, худалдаа үйлчилгээ хариуцсан ажлын хороо 2022 оны 09-р сарын 22-нд ЕБСургууль, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажил, боловсон хүчний хүрэлцээ, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, үдийн цай, дотуур байрны тохижилт, урсгал засвар зэрэг асуудлын хүрээнд хяналт шалгалт хийж үйл ажиллгаатай нь танилцаж тулгамдаж байгаа асуудлыг нь сонслоо.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%