Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын ГХУССЗөвлөлөөс сумын Соёлын төв, ЕБС-тай хамтран түүхэн дурсгалт газруудаар "Соёлын аялал"-ыг зохион байгуулав.

2022-09-24

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс сумын Соёлын төв, ЕБС-тай хамтран Түүх соёлын дурсгалт газрыг сурталчлан таниулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор автобустай "Соёлын аялал"-ыг 9-12 ангийн сурагчдын төлөөлөлийг хамруулан 2022 оны 09-р сарын 24-нд зохион байгуулав.

Маршрут: - Сумын төв хөшөөт цогцолбор

Зургаан - Магсаржав Хурцын Дугаржавын төрсөн газар 

Баян-Уул - Устай бургастай /Чулуун зэвсгийн үеийн олдвортой орон нутгийн тусгай хамгаалалтай газар/

Баян-Уул - Ачаатын энгэр /Хадны бичээс, хиргисүүртэй түүхийн дурсгалт газар/

Ханан - Хурандаа генерал Ж. Ёндонгийн төрсөн газар

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%