Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-10-17

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь НҮБХХ-тэй хамтран "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн хүрээнд " Хариуцлагатай сонгогч" сургалтын хөтөлбөрийг (2022-2024 онд) хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
Төслийн хүрээнд аймагт бүрт сургагч багшийг бэлтгэсэн бөгөөд сургагч багш нар нь цаашид сонгогчдод сонгох болон сонгогдох эрхээ хэрхэн эдлэх, хариуцлагатай сонгогч бэлтгэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг холбогдох удирдамжийн дагуу орон нутагт зохион байгуулах чиг үүрэгтэй юм.
 
Тус ажлын хүрээнд сургагч багшаар бэлтгэгдсэн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, Улсын бүртгэлийн хэлтсийн, Иргэний бүртгэлийн тасгийн дарга Д.Аманбек нар 2022 оны 10 дугаар сарын 13.14-ны өдрүүдэд аймгийн төвийн төрийн болон хувийн хэвшил, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 12 дугаар ангийн 26 сурагчдад сургалтыг зохион байгууллаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%