Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН III НААДАМ" БОЛЖ БАЙНА

2022-09-27

Соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, БШУЯ, БОАЖЯ, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, аймгийн БОАЖГ, Соёл урлагийн газар болон мэргэжлийн бусад байгууллага, холбоодтой хамтран “ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН III НААДАМ"-ыг энэ сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр аймгийн төв талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ховд аймгийн 17 сумын иргэд хөдөлмөрчид, угсаатны соёл уламжлалаа илтгэсэн үндэсний хувцсаараа гоён баярын жагсаалд оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%