Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Өвлийг өнтэй давъя" малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

2022-10-08

“Өвлийг өнтэй давъя” Малчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 130 гаруй малчид оролцож санал хүсэлтээ солилцон, тулгамдаж буй асуудлаа ярилцлаа. Энэ жилийн тухайд зуншлага тааруухан, өвс ногооны гарц муутай байснаас гадна өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул уг зөвлөгөөнийг зохион байгууллаа. 
Зөвлөгөөний үеэр малчдад зориулсан цаг үеийн мэдээ мэдээллийг танилцуулж, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мал хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар малчдад зөвлөмж чиглэл өгч ажиллаа. 
Мөн Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор УБ хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран УБ, Дархан, Эрдэнэт хотуудад ажиллаж амьдарч буй Бөхмөрөн сумын уугуул иргэдэд өвлийн хүнс нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ингэснээр хот суурин газрын иргэд эрүүл, аюулгүй, амтлаг махыг нутгийн малчдын гар дээрээс хямд үнээр шууд худалдан авах, өвлийн хүнсээ нөөцлөх боломжийг олгож байгаа юм. Мөн Малчдын хувьд ч томоохон дэмжлэг болж байна. 
Зөвлөгөөнөөс нийт 10 заалт бүхий шийдвэр гарч аймаг орон нутгийн удирдлагуудад хүргүүлэхээр болсон юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%