Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АХМАД НАСТНУУД, АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

2022-09-30

     Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой, Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан Нийслэл, дүүрэг, хорооныхоо хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмрээ оруулан, залуу үе, үр хойчдоо үлгэр дуурайлал үзүүлсэн ахмадууд, хариуцсан ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”, “Хүндэт өргөмжлөл”, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алдар медаль”-аар шагналаа.

    Мөн ахмад настны төлөө чин сэтгэлээсээ хандаж, эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг туслалцаа үзүүлж, дүүрэг, орон нутаг, ахмадын байгууллагаас зохион байгуулж буй ажилд идэвх санаачилгатай оролцсон байгууллага, иргэдийг “Ахмад настанд ээлтэй байгууллага- иргэн”-ээр шалгаруулан шагнал гардууллаа.

    Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Т.Уламбаяр, Л.Цэеэрэгзэн, ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэрбат, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа нар гардуулан өгч, нийт шагнагдсан ахмад настан, ажилтан, албан хаагч нартаа баяр хүргэлээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%