Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төлөөлөгчид сургалтад хамрагдав.

2022-10-18

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид  2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Төлөөлөгчдийг чадавхжуулах төлөвлөгөө, НӨУБ-ын 30 жилийн ойн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монголын нутгийн удирдлагын холбооны сургалтад хамрагдлаа. Сургалтаар ИТХ-ын МУЗЗНДНТУТ хуулийн шинэчилсэн найруулгын агуулга, ИТХ-ын хуралдааны ажил хэрэгч чанар, Нутгийн удирдлага-Иргэдийн оролцоо, орон нутгийн удирдлагын орчин үеийн онол аргазүй,  Төрийн байгууламжийн  нэгдмэл байх зарчим, Засаг дарга өөрөө удирдах байгууллагын хослон ажиллах талаар нэгжийн хуулийн шаардлага, засгийн газрын бодлого, Нэгжийн хууль ба Төлөөлөгчийн манлайлал зэрэг сэдвүүдээр мэдээлэл сонсч, харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%