Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын IX хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болно.

2022-10-20

Хуралдаан болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Хороодын хуралдаануудыг төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.
Энэ үеэр:
☑️Ховд аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх,
☑️Ахуйн зориулалтаар барих, агнах агнуурын амьтны тоо хэмжээний хязгаар, төлбөр хураамж тогтоох, байгалийн ургамал түүх зөвшөөрөл олгох тухай,
☑️Ашигт малтмал, газрын тосны газраас Хар-Ус II, Шарга III талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахтай холбогдуулан дүгнэлт гаргах зэрэг асуудлуудаар хуралдаж, IX хуралдаанд хэлэлцүүлэх саналыг оруулахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%