Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдлаа

2022-10-19

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн VII хуралдаанаар Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тухай, “Өвлийн спортыг хөгжүүлэх”, “Малын эрүүл мэнд”, “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрүүдийн 2021 оны хэрэгжилт, Олон улсын болон дотоодын санхүүжилтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн тайлан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын зээлийн хэрэгжилтийн тухай хэлэлцлээ.

“Өвлийн спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2021 онд баталсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд мөсөн гулгуурын талбай, цанын замын траст байгуулснаар өвлийн спортоор 4000 гаруй иргэн хичээллэж эхэлсэн гэдэг судалгаа гарчээ. Мөн өвлийн спортын уулын цана, сноуборд, мөсний сур харваан төрлөөр иргэд хичээллэж эхэлснээр хоккей, биатлон, гүйлтийн цана, уулын цана, тэшүүр, сноуборд, мөсний шагай, мөсний сур харваа  зэрэг найман төрлөөр 380 тамирчин тогтмол хичээллэдэг болсон аж. Өвлийн спортын цана, тэшүүрийн материаллаг баазыг сайжруулах, тэмцээн уралдаанд оролцоход спорт холбоо, клубүүдэд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжлэг үзүүлэн ажилласнаар тив, улс, бүсийн аварга шалгаруулах 10 тэмцээнд 162 тамирчин оролцож 151 медаль хүртсэн зэрэг амжилтуудыг үзүүлжээ. Зөвлөлийн гишүүд өвлийн спортын мэргэжлийн холбоодыг идэвхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, материаллаг нөөц боломжоо нэмэгдүүлэх судалгааг гаргахыг үүрэг болголоо.

Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 84 байгууллагын шилэн дансны хуулийг хэрэгжүүлж буй байдалд дотоод аудит хийдэг. Энэ он эхний хагас жилийн байдлаар Шилэн дансны хуулийн хэрэгжилт 95,2%-ийн биелэлттэй өнгөрсөн оноос 2.2 хувиар өссөн байгаа юм. Мөн тус байгууллага 2020 оноос ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, харилцагч байгууллагуудаас “сэтгэл ханамжийн судалгаа” авч, судалгааны үр дүнд үндэслэн 2021 онд сургалт-уулзалтын өрөөг албан хаагчдынхаа хандив, байгууллагын нөөц боломжид тулгуурлан засварлажээ. 2022 онд 33 мэдээлэл оруулагч нар ажлын байранд ганцаарчилсан зөвлөгөө авчээ. Зөвлөлийн гишүүдээс дотоод аудитын тайлангийн хурлыг үр дүнтэй зохион байгуулах, хууль сурталчлах, мэдээ мэдээллээ олон нийтэд түгээх ажилд санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.

“Эрдэнэтчүүд, Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийн хүрээнд “Гарааны бизнес 2021” төслийг зохион байгуулж аялал жуулчлал,  маркетинг, брэндинг,  мал аж ахуйн, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн худалдаа, хүргэлт зэрэг 38 төсөлд тус бүр 5 сая, нийт 190 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн  “Бүрэн өндөр энержи” ХХК-д ахуйн гаралтай хуванцрын хог хаягдал дахин боловсруулах, хот тохижилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлөөр 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, “Бидэрт манхан” ХХК-д ахуйн гаралтай хуванцрын хог хаягдал дахин боловсруулсан барилгын хэв, тулаас, бэхэлгээний материал үйлдвэрлэх нөхцөлөөр 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хийжээ.

Зөвлөлийн гишүүдээс “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨҮГ-т Орхон аймагт хөгжүүлэх боломжтой орон нутгийн онцлогийг харуулж, чадавхад тулгуурласан хүнсний үйлдвэрүүдийн судалгааг гаргаж, судалгааны ажилд анхаарч, ажиллахыг тэмдэглэлээр үүрэг болголоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%