Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ, ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЛАА

2022-10-26

Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаас Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт  2022 оны 10-р сарын 11 нд хүргүүлсэн хүргүүлсэн удирдамжийн дагуу Цэнгэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо нь  Цэнгэл сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээ, хэрэгжилт, явц, татварын болон бусад орлогын бүрдүүлэлт, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, хяналт шалгалт хийж ажиллалаа. Тус ажиллагаанд Цэнгэл сумын Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд оролцож хийгдсэн ажлуудыг тайлагнаж хамтарч ажиллав. Сумын ИТХ-ийн даргаар ахлуулсан төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны гишүүд шалгалтын явцад илэрсэн зарим алдаа дутагдлын талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, заавар зөвлөгөө өгч уг асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж боловсруулж сумын ЗДТГ-т хүргүүлэв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%