Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАН УУЛЫН ЭЗЭН САВДАГ БҮТЭЭЖ ЗАЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-10-03

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн Тахилтын аманд Монгол зан заншлын онцлогийг тусгасан, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий төгөл байгуулах “Сайхан Гомбо Хурал” ТББ-ын төслийн саналыг дэмжин баталснаар уг төсөл амжилттай хэрэгжиж 2022 оны 10 дугаар сарын 01 буюу Арван долоодугаар жарны буян үйлдэгч хэмээх усан бар жилийн намрын дунд тахиа сарын шинийн 6-ны билэгт сайн гахай өдөр Чингэлтэй Хайрхан уулын эзэн савдаг бүтээж залах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
 
 
Тус үйл ажиллагааны нээлтэд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат нээж “Чингэлтэй Хайрхан уулын маань савдаг бүтээх үйлд сэтгэл зүрх, ур ухаанаа шингээж оролцсон нийт иргэд, “Сайхан Гомбо Хурал” ТББ-ын хамт олон, гишүүдэд талархал илэрхийлээд сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" хэмээн өлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүллээ.
 
Чингэлтэй Хайрхан уулын эзэн савдаг бүтээж залах үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, “Сайхан Гомбо Хурал” ТББ-ын тэргүүн Ж.Болорбаатар болон гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Чингэлтэй Хайрханыг холын тэртээгээс харахад олон шавь нартаа ном айлдаж байгаа өвгөн багшийн шинжтэй. Хүн төрхтэй эзэн савдаг нь цагаан морь хөлөглөсөн, ногоон эрдэнийн биетэй, баруун гартаа дээдийн номын боть, зүүн гартаа цагаан цэцэг барьсан нялх хүүхдийг өвөр дээрээ суулгасан дүртэй, амьтан төрхтэй уулын эзнийг /шивдаг/ гахайгаар дүрсэлдэг билээ.
 
Энэхүү сайхан сахиус уулын савдаг маань даян дэлхийн хүмүүсийн амар амгалантай оршоож, үргэлжид ган зудгүй, өвчин зовлонгүй, муу бүхнийг ариусгаж өнө мөнхөд орших болтугай.
 
“Сайхан Гомбо Хурал” ТББ нь нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн Улаанбаатар хотын дөрвөн уулнаа өөрсдийн хандивын хөрөнгөөр савдаг бүтээж залах төсөл, арга хэмжээ ийнхүү Чингэлтэй Хайрханаас эхлэн хэрэгжиж байна.
 
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%