Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭНДЧИЛГЭЭ /2022.10.05/

2022-10-05

Бидний ирээдүй, үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа зориулсан ахмад багш нар болон боловсролын салбарт бие сэтгэл, оюун ухаанаа зориулан хүчин зүтгэж сурган хүмүүжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж яваа нийт багш, ажилтан, албан хаагчид ТА бүхэндээ хүндэтгэл, талархлаа илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе.
Эрдэмт багш, эрхэм сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдөр, Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 101 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье!
 
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Бүлтэнхүүгийн Мөнхбат
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%