Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАНГАРДИ-2022” СПОРТЫН НААДАМД БАГ, ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2022-10-10

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн хүрээнд НИТХ-ын Ажлын албанаас Нийслэл, дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны албан хаагчдын дунд зохион байгуулагддаг спортын 5-н төрөлт “Хангарди-2022” тэмцээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг, тамирчид
🎯"Дартс"-ын багийн төрөлд 1-р байр🥇
🤹"Буухиа" багийн төрөлд 2-р байр🥈
🏐 "Гар бөмбөг"-ийн эмэгтэй төрөлд 3-р байр🥉тус тус эзэлж, шилдэг эмэгтэй довтлогчоор Б.Бундарь-Эх шалгарч амжилттай оролцлоо.
"Хангарди-2022" спорт наадмын дартсын төрөлд "Тэргүүн байр" эзэлсэн тул Нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын IV наадамд салбараа төлөөлж оролцох эрхийг бичгийг гардан авлаа.
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%