Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 50 ДУГААР СУРГУУЛЬ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО.

2022-10-14

Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 дугаар сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож, баярын хурлаа хийлээ.

Баярын хурлын үеэр ЕБ-ын 50 дугаар сургууль үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан улс орны шинэ ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж, эрдэм соёлын өвийг цэцэглүүлэх эрхэм үйлсэд өөрийн сэтгэл зүрх, эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан ажиллаж байгаа тус сургуулийн хамт олны хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” гардууллаа.

Мөн тус хуралд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч, И.Даваадорж, ИТХ-ын Төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж нар оролцож сургуульдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган бусдыгаа манлайлсан багш ажилчдад дүүргийн Засаг даргын “Талархал” болон салбарын шагнал гардуулан баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%