Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-10-17

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу дүүргийн хорооны Засаг дарга нарын Цэргийн бэлтгэл сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 14 ний өдөр батлагдсан хөтөлбөрийн дагуу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тусгай хүчний сургалтын төвд зохион байгуулж явууллаа.

Сургалтад ҮБХИС ийн Удирдлагын академийн профессор багш бригадын генерал Б.Наран-Очир, Б.Даваацэрэн нар хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн зохион байгуулж явуулсан юм. Тус сургалтаар хамтын ажиллагаатай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн соёл хүмүүжлийн материаллаг баазыг дээшлүүлэх зорилгоор хөгжмийн иж бүрэн техник хэрэгслийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар гардуулан өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%