Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЖИЛИЙН 4 УЛИРАЛД ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ МӨСӨН ГУЛГУУРТАЙ ТАЛБАЙТАЙ БОЛЛОО.

2022-10-27

Өнөөдөр /2022.10.27/ Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороонд 1000 хүний суудалтай мөсөн гулгуурын талбай ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Баянмөнх, БТСУХ-ны дарга, гавъяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Дэлхийн хоккейн холбооны Азийг хөгжүүлэх төлөөлөгч, ОУХМ А.Мэргэн тэргүүтэй зочид, өсвөрийн шигшээ багийн тамирчид болон иргэд оролцлоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус мөсөн гулгуурын талбайн ажлыг “Люксвүүд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.

Тус мөсөн гулгуурын талбай нэг дор 200 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд цаашид олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулагдаж, Засаг даргын дэргэдэх өсвөрийн 15 шигшээ баг, дүүргийн иргэд, хүүхэд багачууд хүрэлцэн ирж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болж байна.

Энэхүү спорт цогцолбор нь 7800 м2 орчим талбайтай бөгөөд мөсөн гулгуурын талбайгаас гадна олон улсын стандартад нийцсэн усан бассейн, фитнес заал, жудо, чөлөөт бөх, бокс гэх мэт спортын олон төрлийн сургалтуудыг явуулах боломжтой заал талбайтайгаар өглөө 07.00 цагаас 22.00 цаг хүртэл ард иргэдэд нээлттэй үйл ажиллагаа явуулж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%