Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоор "Хан Хэнтийн өсвөрийн 1000 харваач" харвуулах ажлын хүрээнд

2022-10-19

Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоор "Хан Хэнтийн өсвөрийн 1000 харваач" харвуулах ажлын хүрээнд Батширээт сумын Онон багийн малчин, Тоонот мэргэн клубын гишүүн, сурын багш Ганбаатарын Отгонбаярын санаачлагаар Батширээт сумын ЕБС-ийн сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд багийн харвааг зохион явууллаа.
Уг харваанд нийт 16 хүүхэд, 4 баг болж оролцсон бөгөөд
🥇1 дүгээр байранд 9б,
🥈2 дугаар байранд 9а,
🥉3 дугаар байранд 6а ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.
Энэхүү арга хэмжээг Аймгийн ИТХурлын төлөөлөгч Г. Байгаль, Батширээт сумын ИТХурал, Засаг дарга түүний Тамгын газар ивээн тэтгэж оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%