Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

2022-11-04

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалтад энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэхийг заасан байдаг. Энэ заалтыг орон нутагт хэрэгжүүлж ажиллах зорилгоор журмын төсөлд иргэд олон нийтийн саналыг хүлээн авч байна. Энэхүү журмаар Дархан-Уул аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас үүсэх хог хаягдлыг эх үүсвэр дээр багасгах, ангилан ялгах, ангиллын дагуу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх, нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагааг эрхлэхэд үүсэх харилцааг зохицуулна

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%