Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРВИ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2022-11-01

Өнөөдөр /2022.11.01/ аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Тогтвортой амжиргаа-III төслийн зохицуулагч Ж.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд ажиллаж байна.
Ажлын хэсэг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр арга хэмжээнд ИТХ-аас хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал сургах сургалтыг Дарви сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн Засаг дарга нарт зохион байгууллаа.
Сургалтаар ОНХС-ийн хэрэгжилт, үр дүн, хяналт хийх, Хороо байгуулах, Хорооны ажиллах журам, сайн жишээнүүдийг танилцуулсан юм.
Мөн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр батлагдсан бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд Нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс хяналт тавих, захиалагч болон гүйцэтгэгчтэй хамтран ажиллах, ажлаа тайлагнах зэрэг журамд заагдсан үүргээ биелүүлж ажиллах талаар зөвлөмж мэдээллийг хүргэлээ.
Энэ үеэр сургалтад хамрагдсан төлөөлөгчид дундаас 5 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл байгуулан Дарви суманд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, хяналтын зөвлөлийн дүгнэлтийг хэрхэн боловсруулах талаар арга зүйгээр хангаж ажиллалаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%