Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТЭМЦЭЭНД БАГ, ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2022-11-07

      Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын “Спорт наадам-2022” тэмцээнд  дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг, тамирчид

🏐 "Гар бөмбөг"-ийн  эрэгтэй төрөлд 2-р байр🥈

🎯"Дартс"-ын  багийн төрөлд 2-р байр🥈

🥏"Нисдэг таваг"-ийн төрөлд 3-р байр🥉 тус тус эзэлж, амжилттай оролцлоо.

     Тэмцээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албад гээд 40 орчим байгууллагын албан хаагчид оролцож, сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, нисдэг таваг, ширээний теннис, дартс зэрэг төрлүүдээр хурд хүчээ сорьцгоолоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%