Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСАД НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АЙМАГ, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-11-12

Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүсэж хөгжсөний 30 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн дунд спортын 3 төрөлт нөхөрсөг тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
 
Тэмцээнд Сэлэнгэ, Хараа, Орхон, Ерөө, Бэлчирийн 5 бүс, аймгийн ИТХ-ын баг, сумдын ИТХ-ын Ажлын албаны баг нийт 7 багийн 100 гаруй тамирчид волейбол, дартс, ширээний теннисний төрөлд өрсөлдлөө.
 
ДАРТСЫН ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр: Сумдын ИТХ-ын Ажлын албаны баг
Хоёрдугаар байр: Орхон бүсийн баг
Гуравдугаар байр: Бэлчир бүсийн баг
 
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр: Э.Алтанхундага /Бэлчир бүс/
Хоёрдугаар байр: Х.Баярсайхан /Орхон бүс/
Гуравдугаар байр: Э.Эрдэнэ-Очир /Ерөө бүс/
 
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр: П.Одончимэг /Хараа бүс/
Хоёрдугаар байр: Ч.Оюунсүрэн /Ерөө бүс/
Гуравдугаар байр: Э.Сэлэнгэ /Орхон бүс/
 
ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛИМОГ ХОС ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр: Э.Эрдэнэ-Очир, Ч.Оюунсүрэн /Ерөө бүс/
Хоёрдугаар байр: П.Гончигдорж, П.Одончимэг /Хараа бүс/
Гуравдугаар байр: Х.Баярсайхан, Э.Сэлэнгэ /Орхон бүс/
 
ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД:
Нэгдүгээр байр: Хараа бүсийн баг тамирчид
Хоёрдугаар байр: Бэлчир бүсийн баг тамирчид
Гуравдугаар байр: Орхон бүсийн баг тамирчид тус тус шалгарлаа.
 
Багийн нийт дүнгээр нэгдүгээр байранд Орхон бүс, хоёрдугаар байранд Бэлчир бүс, гуравдугаар байранд Хараа бүс тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
 
Тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин идэвхтэй оролцсон аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгч нартаа талархал илэрхийлье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%