Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-10-06

    Аймгийн ГХУСАЗСЗ, ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, Булган аймаг дахь Цагдаагийн газар хамтран “Архидан согтуурах”, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудал" сэдвээр төрийн болон ТББ-ын төлөөлөл, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Иргэний Зөвлөлийн дарга М.Даваадорж , Булган аймаг дахь Цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулга нар аймгийн хэмжээнд энэхүү төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах бодитой ажил арга хэмжээг хамтран зохион байгуулж ажиллах чухал байгааг илэрхийлж, хэлэлцүүлэгт оролцогчдын санал хүсэлтийг сонслоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%