Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-10-03

   Аймгийн ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, иргэний танхимын 2022 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу "2021 оны төсвийн гүйцэтгэлийн үр дүн" сэдэвт нийтийн сонсголыг зохион байгууллаа.
    Энэ удаагийн сонсголыг ИТХ-ын нутгийн удирдлага эрх зүйн хорооны дарга Д.Оюунбилэг даргалж, Аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт 2021 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг танилцууллаа. Мөн Гэрэлт ирээдүйн оршихуй ТББ -ын тэргүүн Х.Нарангэрэл "2021 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн 8 ажилд мониторинг хийсэн дүн"-гийн тухай мэдээлэл танилцуулж, оролцогчид асуулт асууж санал хэллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%