Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАРУУН АЙМГУУДЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛҮҮДИЙН ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022-11-22

 
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны бодлого чиглэл, арга зүйн зөвлөгөө болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилга, дэмжлэгтэйгээр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд ажлын сайн туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, арга хэлбэрээ тодорхойлж, санал солилцох анхны уулзалтыг 2021 онд Улаангом хотод зохион байгуулж байсан бол энэ жилийн уулзалтыг Говь-Алтай аймгийн ИТХ-ын Ажлын алба Алтай хотод зохион байгууллаа.
 
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны бодлого чиглэл, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгуудын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийн ажлын сайн туршлагыг таниулах, түгээх, талуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мэдлэг мэдээллээ солилцож, харилцан бие биенээсээ суралцах, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж гарц шийдлийг олох боломж нөхцлийг бий болгох, мөн түүнчлэн төрөөс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого, тэргүүн туршлагуудыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, ажлын үр дүнд ахиц, дэвшил бий болгоход энэ удаагийн уулзалтын гол зорилго юм.
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%