Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА.

2022-11-22

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын залуучуудын холбоо, дүүргийн залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж буй “ОРОЛЦЪЁ, ӨӨРЧИЛЬЕ, МАНЛАЙЛЪЯ” залуучуудын чуулга уулзалтад урьж байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой нэмэгдүүлэх, дижитал шилжилтийн шинэ эринд залуу үеийнхэнд шаардагдах харилцааны буюу зөөлөн ур чадварын талаар мэдлэг олгох, мэдээлэл хувааалцах, туршлага солилцох, залуучуудын хөдөлмөрлөх идэвхийг сайжруулж, нийгэмд манлайлагч залуучуудыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

Гол илтгэлүүд:

  1. Ажлын байранд өөрийгөө хэрхэн бэлдэх
  2. Амжилт ба утга учиртай амьдрах нь
  3. Энтрeпрeнep ба гарааны бизнес эрхлэх боломж
  4. Бүтээмжтэй ажилтны сэтгэл зүйн бэлтгэл /стресс менежмент/
  5. Oneday JOB танилцуулга /ажлын байр хайх/
  6. Оролцоо төслийн үр шим, бодит туршлага

Хэзээ: 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09:30-14.00 цагт

Хаана: "Холидэй Инн" зочид буудлын 2 давхарт

Оролцох залуучууд доорх линкээр орж бүртгүүлнэ үү.

https://forms.gle/uQ7kNhxbUrpRnVzr9

Холбоо барих утас: 95559009, 95347477

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%