Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаанаар 14 асуудлыг хэлэлцлээ

2022-11-23

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 12 хуралдаанаар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах олон нийтийн цагдаагийн орон тоог 40 байхаар, аймгийн хэмжээнд 2023 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог 20 байхаар тус тус баталлаа.

Мөн орон нутгийн өмчийн 2022 оны улсын үзлэгийн тооллогын дүн, 2023 онд ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөө, хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “аймгийн хэмжээнд төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэх, “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг тус тус баталлаа

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%