Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022-11-25

Өнөөдөр буюу 11-р сарын 23-нд Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн 06 дугаар хуралдаан хуралдлаа.
Өнөөдрийн хурлаар 8 асуудал хэлэлцсэнээс:
📌Газрын нэгдмэл сангийн ангилал хооронд шилжүүлэх тухай
📌Сэргэлэн-Зуунмод сумын хилийн цэсийн тухай
📌Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хаягдлыг булшлах зардлын нэгж тариф шинэчлэх тухай
асуудлуудыг хэлэлцээд материалын бүрдэл хангалтгүй гэж үзэн аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит бус 4-р Хурлаар дахин хэлэлцэх шаардлагатай гэж шийдвэрлэлээ. Иймд шаардлагатай бичиг баримтын бүрдлийг хангаж дээрх асуудлуудыг ахин өргөн мэдүүлэх талаар аймгийн Засаг даргад албан бичгээр мэдэгдлээ.
📌2023 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах тухай
📌Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай
гэсэн асуудлуудыг хэлэлцэж Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
📌Богдхан төмөр замын чигийн дагуух газрыг улсын тусгай хэрэгцээнд авах санал уламжлах тухай
📌Шинэ суурьшлын бүсийн 3 дахь ээлжийн орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн Хурлын Хот суурин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
Аймгийн ИТХ-ын 13 дугаар Хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Даваа” гарагийн 09 цагт хуралдуулж, 13 асуудал хэлэлцүүлэхээр тов тогтоолоо.
 
                                                                                           
                                                                                                                 АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%