Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН X ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2022-12-01

Өнөөдөр /2022.12.01/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын X хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна.
Хуралдаан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 85 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Аймгийн ИТХ-ын X хуралдаанаар:
1.Төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай
2. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл
3. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн явц, аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн тухай илтгэл
4.Аймгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, 2023 оны төсвийн төслийн тухай
5.Аймгийн 2023 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, зардал бууруулах, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай илтгэл
6.Аймгийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний тухай итлгэл
7.”Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл
8.Тогтоолд өөрчлөлт оруулах тухай илтгэлүүдийг хэлэлцэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%