Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс Дархан сумын хэмжээнд үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх сайн дурын сургалтыг тогтмолжуулах, Хүчирхийлэл үйлдэгч иргэдийг бүртгэлжүүлэх, ГБХ-ийн давтамжийг бууруулна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэдийн зан үйлийг өөрчлөх, нөлөөлөх сургалт нь:
- Сэдэл төрүүлэх ,эрх зүйн мэдлэгийг гүнзгийрүүлэх ,
- Ухамсар: Хандлагад нөлөөлөх,өөрчлөлтөд тус, саад болдог хүчин зүйлс,
- Ур чадвар дээшлүүлэх, эрх мэдэл, жендэрийн тухай ойлголтоо цэгцлэх,
- Үйл хэрэг-Зан үйлээ өөрчлөх ,
- Бататгах: Өөрчлөлтийг тогтворжуулах гэсэн 5 модиулаар явагдана.
Уг төсөлд Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, ГБХЗХГ, ХЭҮТ-ийн Дархан дахь салбар, Соёх-Эрэн НҮТББ хамтран ажиллаж байна.