Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2022.11.22/

2022-11-22

         Өнөөдөр /2022.11.22/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд Төлөөлөгчид Олон Улсын Монтесори, Стийм, Аймбрийк хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Чингэлтэй дүүргийн 103, 280, 293 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж асуудлуудыг хэлэлцэж санал солилцлоо.

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Төлөөлөгч Д.Ядамжав, ИТХ-ын Зөвлөлийн гишүүд, ИТХ-ын Төлөөлөгчид оролцлоо.

103 дугаар цэцэрлэг 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд тоглоомоо хүлээн авч өрөөг тохижуулан тоглох орчин бүрдүүлэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн нийт- 390 хүүхдэд сургалт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж Стийм (STEAM) тоглоомын өрөөнд бүлэг бүр өөрт хуваарьт цагтаа хүүхдүүдээ бүрэн хамруулж байна.

Аймбрийк (I’M BRICK) хөтөлбөр нь 3-5 насны хүүхдэд зориулагдсан, өөр өөр сэдвийн хүрээнд шинэ мэдлэг олгон, сонирхолтой тоглоомын аргаар суралцуулж, хүүхдийн байгаль, нийгэм орчны харилцаа, биеийн хөгжил, гоо зүй, бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилготой тоглоом юм. 280 дугаар цэцэрлэгт ангийн унтлагын өрөөг “I am brick” тоглоомын танхим болгож тохижуулсан.

Монтессори (Montessori) анги танхимд байх эд зүйлс нь “тоглоом” гэхээс илүү “ажлын хэрэглэгдэхүүн” болдог учир хүүхдэд тоглоомоор тоглохоос илүү бодит хэрэглэгдэхүүнтэй ажиллах нь түүнд томчуудын адил ажилдаа явах, ажил хийж буй мэдрэмж өгч хийж буй үйл нь илүү чухал мэдрэмжийг төрүүлж түүндээ анхааралтай, хариуцлагатай бүтээлчээр хандаж эхэлдэг.

Хөтөлбөр хэрэгжүүлснээр бага насны хүүхдийн гол хэрэгцээ болох тоглоомоор дамжуулан бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадвар эзэмших болон мэдлэг бүтээх боломж олгодог. 

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%