Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 2022 оны 12 сарын 19-ны өдөр 85 хувийн ирцтэйгээр хуралдав. Хуралдаанаар
- Төлөөлөгчийн үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журам батлах тухай
- Сумын аварга малчин шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааны тайлан
- Сумын түүхт 90 жилийн ойн тайлан
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай
- Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
- 2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай
- 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
- Сумын өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, хөрөнгө актлах, дахин үнэлэх, санал дэмжих тухай
- Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны явц гүйцэтгэл, 2023 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Мөн ИТХ-ын ажлын албанаас 2022 онд иргэд сонгогчидоо төлөөлөлөх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсэн төлөөлөгч Т.Даваасүрэн, О.Бямбабаяр, 1-р багийн ИНХ-ын дарга Ж.Нэргүй нарыг Шилдэг төлөөлөгчөөр шалгаруулж шагнаж урамшуулав.