Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

2022-11-10

Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэх, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрийг оруулан ажилласан үе үеийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, иргэд та бүхэндээ Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Сумын ИТХурал нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд сум орон нутгийн болон бүс нутгийн чанартай олон асуудлыг авч хэлэлцэн баталж, хөгжил дэвшлийнхээ хөтөч нь болох үүргээ үе үеийн хурал нэр төртэй биелүүлж, цаашдын хөгжлийн чиглэлээ тодорхойлсон томоохон хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэн үр дүнд хүрч ажилласан.
- 2004-2008 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал:
Төлөөлөгчид:
1 Цэнд-Очирын Баярсайхан
2 Ядамсүрэнгийн Батаа
3 Дашийн Дондог
4 Бавуудоржийн Эрдэнэбаяр
5 Борвоогийн Сүхбаатар
6 Магваны Болд
7 Бадамын Эрдэнэчимэг
8 Амарсанаагийн Отгонцэцэг
9 Цэдэндамбын Дуламханд
10 Батсүхийн Мөнх-Очир
11 Бадмаанямбуугийн Энхбат
12 Дугаржавын Гансүрэн
13 Намсрайн Дамдинсүрэн
14 Гүрцэрэнгийн Оюунбилэг
15 Ичинхоролын Цогтсайхан
16 Намсрайн Мэндсайхан
17 Цэвэгдоржийн Даваажид
18 Доржийн Оюунцэцэг
19 Цэнд-Очирын Насанжаргал
20 Гарамын Лхасүрэн
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 20 төлөөлөгчийг батламжлан, ИТХ-ын даргаар Ц.Баярсайханыг, Тэргүүлэгчдээр Б.Эрдэнэбаяр, Б.Энхбат, Н.Дамдинсүрэн, А.Отгонцэцэг нарыг, сумын Засаг даргаар М.Болдыг тус тус сонгож, энэ хугацаанд ИТХ-ын нарийн бичгийн даргаар Н.Одончимэг, Л.Хоролмаа нар ажилласан байна.
Энэхүү бүрэн эрхийн хугацаанд ИТХурал нийт 77 тогтоол, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 172 тогтоол шийдвэр тус тус гарган хэрэгжилтийг ханган ажилласан. Томоохон асуудлыг дурдвал:
- Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд баримтлах үндсэн чиглэл
- Сум хөгжүүлэх үндсэн чиглэл
- Хавтгарын ОНТХГ-т Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийг хэрэгжүүлэн ан амьтны нөөц хамгаалах
- Багуудын хилийн заагийг тогтоох
- Тодорхой газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах
- “Эко-Батширээт” хөтөлбөр
- Сумын сүлд, туг, хүндэт иргэний тэмдэг
- Мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр
- Сумын төв дотор бод мал оруулан маллаж буй ААН, иргэдээс хураамж авч байх журам
- Ёлын хотгор нуурыг хамгаалах, сайжруулах
- Орон гэргүй иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр зэргийг батлан хэрэгжүүлсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%