Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

2022-11-16

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 21 төлөөлөгчийг батламжлан, ИТХ-ын даргаар Д.Гансүрэн, Тэргүүлэгчдээр Ц.Баярсайхан, Б.Ууганбаяр, Болд, Д.Хонгорзул, Б.Алтангэрэл, А.Отгонцэцэг, сумын Засаг даргаар М.Болд нар сонгогдож, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Л.Хоролмаа ажилласан.
Энэхүү бүрэн эрхийн хугацаанд ИТХурал нийт 113 тогтоол, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 195 тогтоол шийдвэр гаргасан байна. Томоохон асуудлыг дурдвал:
- 2016 оныг Бахархлын жил
- 2017 оныг Хүний хөгжил боловсролыг дэмжих жил
- Монгол толгой уулыг Орон нутгийн тусгай хамгаалалтад
авч, жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу
"Монгол бахархлын өдөр" хүндэтгэл үзүүлж байх
- Бэлчээр ашиглалтыг хариуцжуулах журам
- Агнуурын менежментийг хариуцжуулах тухай
- Сумын нутаг дэвсгэрийн төлөвлөгөө
- Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын
төлбөрийн хэмжээг тогтоох
- Малын өвчингүй эрүүл бүс байгуулах журам
- 2019 оныг Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих жил
- Залуус хорооллын орон сууцыг худалдан борлуулах журам
- Хавтгарын менежментийн төлөвлөгөө
- Сумын нутаг дэвсгэр дэх улс, орон нутгийн чанартай авто
замууд, түүх соёл, байгалийн дурсгалт газар, амралт
сувилалын газар, сумын төвийн хороолол зэрэг газруудын
хаягжуулалт, нэрэмжит гудамж талбайн нэршлийг тогтоох
- Цэвэгийн Гэлэгжамц дооромбын намтар зохиолын
судлалаар түүний мэндэлсний 150 жилийн ойг угтаж эрдэм
шинжилгээний бага хурлыг зохион байгуулах
- Гутайн давааны алтны уул уурхайг зогсоон Улсын тусгай хамгаалалтад оруулах зэрэг томоохон асуудлыг хэлэлцэж, баримт бичгүүдийг батлан гарган хэрэгжилтийг ханган ажилласан.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%