Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

2022-11-23

үе үеийн төлөөлөгчдийн дунд 3 төрөлт спортын тэмцээнийг зохион байгуулсан.
Волейболын тэмцээнд: ИТХ-ын төлөөлөгч Д.Жаргалмаа ахлагчтай баг Алтан медаль, ИТХ-ын төлөөлөгч Д.Хонгорзул ахлагчтай баг Мөнгөн медаль, Хурх багийн Засаг дарга Л.Мөнхчулуун ахлагчтай баг Хүрэл медаль
Шатрын тэмцээнд: ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Баяраа 1-р байр Алтан медаль, ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Цэрэндондог 2-р байр Мөнгөн медаль, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Ш.Болдбаатар 3-р байр Хүрэл медаль,
Дартасны тэмцээнд: ИТХ-ын төлөөлөгч, ЗДОрлогчоор ажиллаж байсан Г.Ганцогт 1-р байр Алтан медаль, ИТХ-ын төлөөлөгч Б.Алтангэрэл 2-р байр Мөнгөн медаль, ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.Жамьян3-р байр Хүрэл медаль тус тус хүртэж, шагналыг цэнгүүний арга хэмжээн дээр сумын ИТХ-ын дарга Г.Гбайгаль, Засаг дарга Г.Гансүх, ЗДОрлогч Н.Шажинбат, ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэчимэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Хоролмаа нар гардуулан өгч баяр хүргэсэн.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%