Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдлаа

2022-11-30

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдаж ЭМТ-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сумын спорт заалны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсон, санал хүсэлтийг хүлээн авч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15-р хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдахаар товлон, доорх асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоолоо.
1. Сумын Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт
2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан
3. ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилт
4. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Найман сая мод хөтөлбөрийн хэрэгжилт
5. 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн төсөл
6. 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах
7. Нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны тайлан сонсох тухай
8. Мод бэлтгэлийн гүйцэтгэл сонсох, 2023 оны модны хуваарь батлах тухай
9. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай
10. Бусад

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%