Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МОНГОЛ УЛСАД НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙН АРГА  ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-12-23

Монгол улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэл, ёслолын арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны зохион байгууллаа.

1992 онд Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж  Нутгийн өөрөө удирдах ёсыг тунхаглаж, орон нутагт тулгамдсан асуудлаа, өөрийн сонгож байгуулсан хурлаараа дамжуулан шийдвэрлэдэг болсон нь хэт төвлөрсөн эрх мэдлийг сааруулж, иргэдийн аж амьдралд тулгамдаж байгаа асуудлуудыг хуулийн хүрээнд олон ургалч үзлийн үндсэн дээр түргэн шуурхай шийдвэрлэх эрхийг баталгаажуулсан юм.  

Энэхүү ойн арга хэмжээнд Монгол Улсын ЗГХЭГ-ын төлөөлөл, 1992 оноос өнөөг хүртэлх үе үеийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчид урилгаар оролцлоо.  Арга хэмжээг Дэмид жанжны талбайд цэцэг өргөж, “Нутгийн удирдлага-30” эрдэм шинжилгээний бага хурлаар эхлүүлсэн юм.

Мөн НӨУБ-ын 30 жилийн ойн хүндэтгэлийн анхдугаар хуралдааныг нээж  аймгийн ИТХ-ын байгууллагын түүхэн замнал сэдвээр аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал илтгэл тавьж, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, УИХ-ын гишүүн, Улсын бага хурлын гишүүн асан, үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулж зочид, төлөөлөгчид санал, шүүмжлэлийг дэвшүүлж, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батцэцэг чиглүүлэгчээр ажиллалаа.

            Хүндэтгэлийн хуралдаанд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Батанов, Д.Баярсайхан, Ж.Нэргүй, Ч.Мөнхбат, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шатар, Ш.Лхагва нар тухайн цаг үеийн онцлог, дурсамжаа хуваалцаж журмын нөхдөө дурсан, уригдсан зочид төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-д 3 болон түүнээс дээш сонгогдсон төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж “Хүндэтгэлийн талархал”-ыг гардуулан, төлөөлөгчид болон уригдан ирсэн зочдод үе үеийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нар 30 жилийн ойн медалийг гардуулан өгөв.

2023 онд Архангай аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой,  НӨУБ 30 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан АВ телевизтэй хамтран хийж байгаа Түүх сөхөхөд дурсамж нэвтрүүлэг хийн тус арга хэмжээнд үе үеийн аймгийн ИТХ-ын дарга нартай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал дурсамж яриа өрнүүлсэн юм.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 48
12 / 25%
6 / 13%
5 / 10%
25 / 52%