Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МУСИҮХ-ны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна

2022-12-23

Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонслоо.
Тус холбооноос “Зүрхний сонор” түүхэн замнал, сургамж, амжилт ном, “Олон улсын дохионы хэлээр ярьж хамтдаа сурцгаая” номыг орон нутгийн удирдлагуудад танилцуулж, Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар санал солилцлоо.
Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Нямбатыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” тэмдгээр, Р.Лхагвасүрэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр, Г.Нандинчимэгийг Боловсролын үйлчилгээний “Хүндэт ажилтан” тэмдгээр, Б.Бямбадорж, Б.Мөнхзул, Х.Цэцэгчулуун нарыг “Мянгат малчин” цол тэмдгээр шагнасаныг гардуулан өглөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%