Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2022-12-22

Ховд аймгийн ГХУСАЗСЗ, Ховд аймаг дахь ШШГБ 457 дугаар нээлттэй хаалттай хорих анги хамтран “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТҮҮНИЙ ЗАРИМ АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа.
 
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон ТББ, Олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор явагдсан тус илтгэлийн тэмцээнд Ховд аймаг дахь хууль сахиулах байгууллагын албан хаагч, эрдэмтэн судлаач, төрийн болон ТББ, их дээд сургуулийн оюутан суралцагч 40 гаруй хүн оролцож илтгэл хэлэлцүүлснээс:
1-р байр Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Сувд
2-р байр МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Б.Мөнхзаяа
3-р байр Ховд аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Алтынбек
4-р байр Ховд аймгийн ЭМГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл нар тус тус шалгарч, өнөөдөр шагналаа гардан авлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%