Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2022-12-22

Хурлаар:
1.Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт,
2.Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
Тус зөвлөл 2022 онд 22 арга хэмжээ төлөвлөсөн бөгөөд хэрэгжилт 83.7%-тай биелсэн байна.
Зөвлөлийн гишүүд 2023 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, холбогдох байгууллагуудаас санал авч, сайжруулан, ирэх оны эхэнд дахин хэлэлцэхээр боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%