Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төрийн албан хаагчдын хөгжлийн хөтөлбөрийг баталлаа

2022-12-04

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаанаар орон нутагт чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчдын хөгжлийн  хөтөлбөр”-ийг 2023-2026 он хүртэл 3 жилийн хугацаанд  хэрэгжүүлэхээр баталлаа.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийг сургах болон ажиллах нөхцөлийг сайжруулснаар орон нутгийн бодлого, шийдвэрийн үр дүн, хэрэгжилт сайжирч, төрийн бүтээмжийн чанар, үйлчилгээний хүртээмж дээшилнэ гэж үзэж байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар Орхон аймагт төрийн 96 байгууллагад 4319 төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.

Мөн тус хуралдаанаар орон нутгийн өмчийн байрны 2023 оны шууд түрээсийн орлогыг 384,050.28 мянган төгрөг, дам түрээсийн орлогыг 82,070 мянган төгрөгөөр баталсан бөгөөд орон нутгийн өмчид бүртгэлтэй ашиглагдахгүй байгаа Эрдэнэ багт байрлах гал унтраах, аврах 68 дугаар ангийн зүүн талд байрлах Эрдэнэ багийн хуучин байр, Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт Булган аймаг явах замд байрлах Замын цагдаагийн постын байр, Баянбулаг багт байрлах хашаа, байшинг дуудлага худалдаагаар худалдан борлуулах жагсаалтыг баталлаа.  

Түүнчлэн “Гэр бүлийн ордон”, “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ, “Их шүтээн цогцолбор” ОНӨААТҮГ, Хот тохижуулах газар, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар, Нийтлэг үйлчилгээний алба, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-гийн ашиглалтын өмнөх захиргаа зэрэг орон нутгийн өмчит байгууллагуудын орон тоо, цалингийн зэрэглэлийг шинэчиллээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%