Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨРТ ЗОРИУЛЖ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Н.БЕЙБИТХАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.

2022-12-30

1911 оны 12 сарын 29-ны өдөр Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан билээ.
Эртний түүхт Монгол улсын маань өөдлөн дэвжих шинэ цагийн эхлэл энэ түүхэн өдөртэй салшгүй холбоотой.
Монголын нийт ард түмэндээ алс баруун хязгаар, цаст Алтайн уулсын дундаас Баян-Өлгий аймгийнхаа ард иргэдийн өмнөөс Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 111 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%