Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинэ сургуулийн нээлт боллоо.

2022-12-15

2022 оны 12 дугаар  сарын 15 ны өдөр сумын ЕБС- ийн хичээлийн шинэ барилгын нээлт боллоо. Аймгийн орон нутгийн төсвийн 5.3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 2021 оны 4 дүгээр сард эхэлсэн барилгыг 2022 оны 12 дугаар сарын 9 ны өдөр  улсын комисс хүлээн авсан. Барилгын  зураг төслийг  Скич компани, барилгын ажлыг Хос борь морь ХХКомпани гүйцэтгэсэн. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, аймгийн Боловсрол соёлын газрын дарга  нар оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%